Жуулчдад дахин үүдээ нээгээд удаагүй байсан Бали арал дээр 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021, 10 сарын 16. 23:480

Орон нутгийн цагаар 16-ны өдрийн 16:18 цагийн орчимд Индонез улсын Бали арал дээр 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Эхний хөдлөлтийн дараа дахин 4.3 болон 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн улмаас хөрсний нуралт үүсч, гэр байшин, сүм хийд нуран гурван хүн, түүний дотор гурван настай охин амиа алдаж, долоон хүн шархадсан гэж орон нутгийн аврах албаныхан мэдээлэв.

 

 

Үзэсгэлэнт нуураараа алдартай Труниан, Квинтамани зэрэг тосгонууд мөн өртсөн бөгөөд зарим тосгон зам хаагдсны улмаас тусгаарлагдсан гэж мэдэгджээ.

 

 

Бали арал нь цар тахал дэгдсэнээс хойш нэг жил гаруйн хугацаанд гадаадын жуулчдад хилээ хаагаад байсан юм. Харин энэ сарын 14-ний өдрөөс зарим орны жуулчдад дахин үүд хаалгаа нээгээд удаагүй байсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04