АНУ: Ерөнхийлөгч асан Билл Клинтон цуcны халдварын улмаас сэхээн амьдруулах тасагт хэвтжээ
2021, 10 сарын 17. 2:260

Орон нутгийн цагаар 14-ний өдөр Клинтоны хэвлэлийн төлөөлөгч Анжел Урена мэдэгдэхдээ, "Ерөнхийлөгч асан Клинтон 12-ны орой цусны халдвар буюу сепсисийн шинж тэмдэгтэй эмнэлэгт хэвтсэн" гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн "Сепсисийн шинж тэмдэг нь Ковид-19 цар тахалтай ямар нэгэн холбоогүй" гээд “Одоогоор түүний биеийн байдал дээрдэж байгаа бөгөөд ухаан санаа нь эрүүл байгаа” хэмээн онцлов.

Эмнэлгийн зүгээс ч мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ "Бид өвчтөний биеийн байдлыг сайтар хянаж байгаа, одоогоор антибиотик эмчилгээ хийлгэж байна” гэжээ. “Бид хурдан арга хэмжээ авахын тулд ерөнхийлөгч асан Клинтоныг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн бөгөөд амьсгалын аппарат ашиглах шаардлага гараагүй” гэж мөн мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон нь 1993-2001 оны хооронд уг нэр хүндтэй албыг хашиж байсан бөгөөд тус улсын түүхэн дэх хамгийн урт хугацааны эдийн засгийн өсөлтийг авчирсан гэж сайшаагдаж байсан хэдий ч 1998 онд Цагаан ордонд дадлагажигчаар ажиллаж байсан Моника Левинскитэй амрагийн харицаатай болсон нь илчлэгдсэн дуулианы дараа түүний нэр хүнд ихээхэн унасан юм.

Эх сурвалж: Edaily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02