ОХУ: Иргэд хуурамч архинд хордсон хэрэг дахин гарлаа
2021, 10 сарын 17. 12:000

ОХУ-д хуурамч архинаас болж 30 гаруй хүн нас барснаас хойш 10 хүрэхгүй хоногийн дараа үүнтэй төстэй хэргээр дахин 18 хүн амиа алджээ.

ОХУ-ын Холбооны мөрдөн байцаах хороо орон нутгийн цагаар 16-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ, Екатеринбург хотод 18 хүн метанол агуулсан архи уусны улмаас хордож нас барсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

Метанолыг ихэвчлэн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг бөгөөд хүний ​​биед хортой бодис юм. Хохирогчид өнгөрөгч 7-оос 14-ний өдрийн хооронд бүлэг этгээдүүдээс хуурамч архи худалдаж авсан нь тогтоогджээ. Уг бүлэг этгээдүүдийн хоёр нь одоогоор хоригдож байгаа бөгөөд үлдсэн сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.

Өнгөрөгч 7-ны өдөр Оренбург мужийн өмнөд хэсэгт 36 хүн хуурамч архинд хордон нас барсан хэрэг гараад удаагүй байсан билээ. Мөн өнгөрсөн жил Алс Дорнодын нэгэн тосгоны долоон оршин суугч метанол агуулсан гар ариутгагч бодис уусны улмаас нас барсан бол 2016 онд Сибирийн 77 оршин суугч денатурат спирт агуулсан ванны бүтээгдэхүүн уусны улмаас амиа алдаж бхйсан юм.

ЗХУ задран унасны дараачаас эхлээд 2000-аад оны эхэн үе хүртэл ОХУ-ын эдийн засгийн хүнд байдлаас болж олон хүмүүс хуурамч архи болон үйлдвэрийн зориулалттай спиртэнд хордож нас барах тохиолдол байнга гардаг байв.

Гэтэл сүүлийн үед энэ мэтчилэн хуурамч согтууруулах ундаанаас үүдэлтэй хэргүүд байнга гарах болсон нь ОХУ-ны эдийн засгийн байдал барууны орнуудын зүгээс авч буй урт хугацааны хориг арга хэмжээ болон цар тахлаас болж хүндэрч буйг харуулж байна гэжээ. Тодруулбал, эдийн засгийн байдал хүнд байгаа бүс нутагт амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр иргэд өндөр үнэтэй архины оронд хуурамч архи худалдан авах нь ихсэх болсон тухай мэдээлжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04