АНУ: Галт тэргэнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн эрийг хэн ч зогсоогоогүй хэрэг гарчээ
2021, 10 сарын 18. 10:410

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт АНУ-ын Филадельфи мужийн ойролцоо явсан галт тэргэнд нэгэн эрэгтэй хүчингийн хэрэг үйлдэж, цуг явсан зорчигчдоос хэн ч хохирогч бүсгүйд тусалж, хүчирхийлэхийг зогсоох гэж зүрхлээгүй аймшигт хэрэг гарчээ.

Хэргийн тухайд тодруулбал Маркет-Франкфорд чиглэлд 23:00 цагийн орчимд гарсан юм. Улмаар 35 настай эр галт тэргээр зорчиж явсан эмэгтэйн дэргэд очиж, хажууд нь суугаад яриа өдөхийг оролдоход бүсгүй түүнийг зай барихыг хичээсэн байна. Харамсалтай нь залуу гэнэт ихэд түрэмгий авирлаж, бүсгүйд хүрэх гэж оролдоход эмэгтэй түүнийг түлхэж, дахин өөрт нь гар хүрэх вий гэхээс сэрэмжилж суусан ч залуу түүний хувцсыг ураад хүчирхийлжээ.

Хүчирхийлэл нийт 8 минут үргэлжилсэн бөгөөд тухайн хугацаанд бусад зорчигч юу ч хийгээгүй юм. Тийнхүү галт тэрэгний ажилтан хэргийг харж, цагдаа дуудсанаар хэрэгтнийг газар дээр нь барьжээ. Цагдаа нарын мэдээлж байгаагаар галт тэргэнд арав гаруй хүн зорчиж явсан учир хэрэв тэд нийлээд хэрэгтнийг зогсоосон бол хэрэг арай өөрөөр төгсөж болох байсан хэмээсэн байна.

Юутай ч галт тэрэгний хяналтын камерт хэрэг бүхэлдээ бичигдсэн тул хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх нь тодорхой болжээ. Түүнчлэн цагдаагийн албанаас зорчигчид дунд хэн нэгэн зураг авч, бичлэг хийсэн эсэхийг нягталж байгаа бөгөөд хэрэв зураг авч, бичлэг хийсэн атлаа хэргийг цагдаад мэдүүлээгүй этгээд байвал хуулийн хариуцлага хүлээлгэх гэнэ. Хохирогчийн бие, сэтгэл санаа ямар нөхцөлд байгааг мэдээлээгүй байна.


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04