Испани: Ерөнхий сайд Педро Санчез биеэ үнэлэлтийг зогсоохоо амлажээ
2021, 10 сарын 18. 13:230

Испанийн ерөнхий сайд Педро Санчез ням гарагт биеэ үнэлэлтийг хуулиар хориглохоо амлажээ. Валенсиа хотод гурван өдрийн турш үргэлжилсэн Социалист намын хурлын төгсгөлд гадаа цугласан дэмжигч нартаа хандаж тэрээр, биеэ үнэлэлт нь эмэгтэйчүүдийг нэг төрлөөр боолчилдог хэмээсэн байна.

Испани улсын хувьд 1995 онд биеэ үнэлэлтийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоо больсон бөгөөд 2016 онд Европын холбооноос хийсэн судалгаагаар тус улсын биеэ үнэлэлтийн салбар 3.7 тэрбум еврогоор үнэлэгдэж байжээ.

Мөн 2009 онд хийсэн судалгаагаар 3 испани эрийн нэг нь бэлгийн харьцаанд орохын тулд мөнгө төлж байсан гэсэн судалгаа гарч байсан байна.

Одоогоор тус улсад биеэ үнэлэлтийг ямар ч хуулиар зохицуулдаггүй бөгөөд өөрийн хүслийн үндсэн дээр биеэ үнэлэх үйлчилгээг санал болгосон хүнд оноох шийтгэл үгүй юм.

Ноён Санчезийн хувьд 2019 оны сонгуульд нэр дэвшихдээ биеэ үнэлэлтийг хуулиар зохицуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан ч засгийн эрхэнд гарснаас хойш хоёр жилийн хугацаанд дорвитой арга хэмжээ аваагүй байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02