Скандинавын агаарын тээврийн компаниуд онгоцонд амны хаалт зүүх журмыг цуцалжээ
2021, 10 сарын 18. 22:170

Скандинавын гурван орон болох Дани, Швед, Норвеги улсууд хүн хоорондын зай барих болон амны хаалт зүүх зэрэг цар тахлын хорио цээрийн дэглэмүүдийг аажим аажмаар сулруулсаар байгаагийн дотор тус улсуудын агаарын тээврийн компаниуд орон нутгийн цагаар 18-ны өдрөөс эхлэн нислэгийн үеэр амны хаалт зүүх журмыг цуцлах болсноо мэдэгдэв.

Deutsche Presse-Agentur (DPA) агентлагийн мэдээлснээр, Дани, Норвеги, Швед улсуудаас ирж, буцаж буй зорчигчдыг 18-ны өдрөөс эхлэн Скандинавын орнуудын дөрвөн агаарын тээврийн компани онгоцонд суухдаа амны хаалт зүүхийг шаардахаа больжээ. Scandinavian Airlines, Norwegian Air, Wiederoe Air, Flyer Airlines зэрэг агаарын тээврийн компаниуд энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж буй юм.

Тус агаарын тээврийн компаниудын энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь дээр дурдсан орнууд нь вакцинжуулалтын түвшингөөрөө дэлхийд толгой цохиж байгаатай холбоотой гэж DPA тайлбарлав. Гэхдээ дээрх орнуудаас бусад улс руу нислэг хийж буй тохиолдолд амны хаалт зүүх журам хэвээр мөрдөгдөнө гэж нэмж онцолжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02