Тоёота: АНУ-д 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай батерейны үйлдвэр барина
2021, 10 сарын 19. 8:350

Зөвхөн АНУ-аар тогтохгүй дэлхийн цахилгаан автомашины зах зээл дээрх томоохон компаниудын өрсөлдөөн улам ширүүсч байна.

Японы Тоёота Мотор компани АНУ-д цахилгаан автомашины батерей үйлдвэрлэхэд 2030 он хүртэл 3.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ. Тус компани нь хөрөнгө оруулалтын нарийвчилсан төлөвлөгөөгөө танилцуулаагүй боловч юуны түрүүнд АНУ-ын нутаг дэвсгэр дээр баригдаж 2025 он гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлэх төлөвлөгөө бүхий батерейны шинэ үйлдвэрт 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ. Тоёота дэлхий даяар батерейны үйлдвэр барихад 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ өмнө нь мэдэгдэж байсан юм.

Тоёотагаас гадна дэлхийн дөрөв дэх том автомашин үйлдвэрлэгч Стеллантис компани нь LG Energy Solutions компанитай хамтран мөн АНУ-ын нутаг дэвсгэрт жилийн 40 ГВтц хүчин чадалтай цахилгаан автомашины батерейны хамтарсан үйлдвэр байгуулах болсноо зарлаад байгаа юм. Стеллантис хөрөнгө оруулалтын хэмжээгээ тодорхой хэлээгүй боловч 40ГВтц-ийн хүчин чадлыг харгалзан 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болно гэж салбарынхан тооцоолжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02