Португали: Дарвуулт онгоцоор 5.2 тонн мансууруулах бодис тээвэрлэж явсныг илрүүлжээ
2021, 10 сарын 19. 12:120

Португали, Испанийн алба хаагчид дарвуулт онгоцоор 5.2 тонн кокаин тээвэрлэж явсан хэргийг илрүүлжээ.

Хэргийн хүрээнд тэд мансууруулах бодисыг хураан авч, гурван сэжигтнийг баривчилсан байна. Улмаар энэ нь Португали улсын хувьд сүүлийн 15 жилд хураасан хамгийн их мансууруулах бодисын хэргээр бүртгэгдсэн юм.

Түүнчлэн Португалийн гэмт хэрэг илрүүлэх тасгийн цагдаа Луис Невезийн хэлснээр олон улсын хувьд ч дарвуулт онгоцоор ийм их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж явсан удаагүй хэмээжээ. Учир нь ийм их хэмжээний мансууруулах бодисыг ихэвчлэн ачаа тээврийн хөлөг онгоцоор тээвэрлэдэг юм.

Тийнхүү хэрэгтнүүд мансууруулах бодисыг 183 даавуун шуудайд хуваан хийж, европ руу гаргахаар явж байжээ. Тэднийг Латин Америкаас, Европ тив рүү тийнхүү удаа дараа мансууруулах бодис тээвэрлэн дамнаж зардаг гэмт бүлэглэлийн гишүүд хэмээн сэжиглэж байгаа гэнэ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04