Австрали: Коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан 40 цагдааг ажлаас нь чөлөөлжээ
2021, 10 сарын 19. 14:220

Австрали улсын Виктория мужид коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан 43 цагдааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Улмаар тэднийг шийдвэрээ өөрчлөхгүй болбоос ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч болзошгүй байгаа гэнэ.

Виктория мужийн хувьд энэ сарын 15-ы өдрөөс эхлэн яаралтай тусламжийн бүх ажилчид, цагдаа нарыг вакцинд хамрагдсан байх шаардлага хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд баасан гарагаас өмнө дор хаяж вакцины нэг тунд хамрагдсан байх ёстой гэсэн журам гаргажээ.

Тийнхүү мягмар гарагт тус мужид үүрэг гүйцэтгэдэг 34 цагдаа, 9 нийтийн хэв журам сахиулагч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Одоогоор цагдаа нарыг тус бүрчлэн ямар шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй болохыг судалж байгаа бөгөөд эрүүл мэндийн асуудлаар вакцинд хамрагдаагүй бол шалтгааныг хүндэтгэн үзэх юм. Харин хүндэтгэх шалтгаангүйгээр вакцин хийлгээгүй бол ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42