ОХУ үүсээд буй хурцадмал байдлын хүрээнд НАТО-тай хамтарсан дипломат ажиллагаагаа зогсоох болжээ
2021, 10 сарын 19. 14:550

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдээлснээр ОХУ НАТО-тай хамтарсан дипломат ажиллагаагаа зогсоох болжээ. Түүнчлэн Москва хот дахь НАТО-гийн оффисын ажилчдын итгэмжлэлийг арван-нэгдүгээр сар гэхэд цуцлахаар болсон байна.

Тус шийдвэр нь энэ сарын эхэнд НАТО Оросын 8 дипломатчийг тагнуулч хэмээн тодорхойлж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан гарч байгаа юм.

Тийнхүү “Хэрэв НАТО-гоос бидэнтэй харилцах яаралтай хэрэг гарвал Бельги улс дахь манай төлөөлөгчидтэй холбогдож болно” хэмээн мэдэгдсэн байна.

ОХУ-аас гаргасан шийдвэрийн хүрээнд НАТО-гийн хэвлэлийн төлөөлөгч Оана Лунгеску, “Бид тэдний гаргасан шийдвэрт харамсаж байна. Манай байгууллагын зүгээс Орос улсад чиглэсэн бодлого тууштай хэвээр байна. Мөн бид НАТО-Оросын консулын газраар дамжуулан хэлэлцээр хийхэд ч бэлэн” хэмээжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53