Тэжээвэр амьтантай болсон ажилтандаа цалинтай чөлөө олгох нь зөв үү?
2021, 10 сарын 19. 17:480

Их Британи улсад үйл ажиллагаа явуулдаг Бокспарк хэмээх компанийн захирал Рожер Уайд LinkedIn платформ дээр “Тэжээвэр амьтантай болсон ажилтандаа цалинтай чөлөө олгох нь зөв үү, буруу юу?” хэмээх асуудлыг дэвшүүлжээ.

Улмаар түүний дэвшүүлсэн асуултад 34000 санал ирсэн бөгөөд 2000 гаруй сэтгэгдэл хүлээн авсан байна. Саналын хувьд нэлээн хуваагдсан шинжтэй байсан бөгөөд нийт саналын 61 хувь нь тухайн асуудлыг буруушаасан шинжтэй байсан бол 39 хувь нь зөвтгөсөн юм.

Цалинтай чөлөөний тухайд хүмүүсийн дэвшүүлсэн санаануудаас дурдвал, “Хэрэв таны ажилладаг газар эцгийн амралтыг зөвшөөрдөггүй бол тэжээвэр амьтнаа асрахын тулд чөлөө авна гэдэг юу л бол”, “Энэ бол ажил олгогчийн санаа зовох асуудал биш. Амьтантай болмоор байвал өөрийнхөө цаг завыг зохицуул” гэх нэгэн байсан бол нөгөөтээгүүр “Өнөөдрийн энэ хатуу нөхцөлд, ажилд нухлагдаж, хувийн амьдрал хаягдаж байхад ядаж энэ мэт жижиг асуудлыг харгалзан үзэж болно шүү дээ” гэж хэлэх ч хүмүүс байжээ.

Харин санал дэвшүүлсэн асуудлынхаа хүрээнд ноён Рожер илүү уян хатан шийдвэр гаргасан бөгөөд гөлөг, муужгайгаар гэр бүлийн гишүүнийхээ тоог нэмсэн ажилчдадаа цалинтай чөлөө авч болохоор журамласан байна.

Их Британи улсын хувьд Бокспарк нь ажилчдадаа тэжээвэр амьтантай болсон гэж ийнхүү цалинтай чөлөө олгохоор журамласан анхны компани биш гэнэ. Улмаар 2017 онд шар айраг үйлдвэрлэдэг Брьюдог гэх газраас ижил журам баталж байжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00