АНУ-ын номлогчдыг барьцаалсан Гаитигийн гэмт бүлэглэл 17 сая ам.доллар шаарджээ
2021, 10 сарын 19. 23:510

Гаити улсад барьцаалагдаад буй АНУ, Канадын номлогчид болон тэдний гэр бүлийнхэнийг барьцаалсан гэмт бүлэглэл 17 сая ам.доллар өгвөл барьцааны хүмүүсийг суллахаа мэдэгджээ.

Уолл Стрит Журнал сонинд бичсэнээр Гаити улсын хууль зүйн сайд Лизт Киттел, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Гаитигийн хууль сахиулах байгуулагынхан тус бүлэглэлийнхэнтэй холбогдож байгаа аж. Хэрэг явдлын талаар эргэн сануулвал, өнгөрөгч амралтын өдрүүдээр Гаити улсын нийслэл Порт-о-Пренс хотын захаас “400 Mawozo” хэмээх гэмт хэргийн бүлэглэл номлогчид болон тэдний гэр бүлийнхэн нийлсэн 16 АНУ-ын иргэд, мөн Канадын нэг иргэнийг барьцаалсан юм. Тэдний дунд зургаан эмэгтэй, таван хүүхэд байгаа аж.

Нью Йорк Таймс сонины орон нутгийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр, барьцаалагчид тэднийг автобусаар нисэх онгоцны буудал руу явж байхад нь хулгайлан өөр газарт аваачсан гэжээ.

Өнгөрөгч 7-р сард Ерөнхийлөгч агсан Жобнел Мойзыг хөнөөсний дараачаас эхлээд тус улсад төрийн үймээн самуун гүнзгийрч байгаа бөгөөд нийслэл Порт-о-Пренсийн ихэнх хэсэг, тэр дундаа дээрх хэрэг явдал гарсан бүс нь гэмт бүлэглэлүүдийн хуулиас гадуурх үйл ажиллагаагаа явуулдаг бүс болоод байгаа аж. Хууль зүйн сайд Киттел хэлэхдээ "Хэлэлцээр хэдэн долоо хоногийн турш үргэлжилж магадгүй юм” гэжээ.

Эх сурвалж: Financial News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47