АНУ: Дөрвөн настай хүү 21 метрийн хадан хавцлаас унаад бараг гэмтэлгүй өнгөрчээ
2021, 10 сарын 20. 8:190

АНУ-д дөрвөн настай бяцхан хүү 20 гаруй метрийн өндөртэй хадан хавцалаас унаад азаар бага зэргийн шалбархай, хөхрөлт төдий үүссэнийг эс тооцвол өөр ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй талаар Ассошиэйтед Пресс агентлаг орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлэв.

Мэдээнд дурдсанаар, хүү өнгөрөгч 15-ны амралтын өдөр эцэг эхтэйгээ АНУ-ын Кентакки мужийн Улаан голын хавцал дахь “Princess Arch” нэртэй газрын ойролцоо авирч байхдаа халтирч 21 метрийн өндрөөс унасан байна.

Тус бүс нутгийн уулын аврах албаныхан мэдээлэхдээ, хүү унахдаа биеийнхээ хэд хэдэн хэсгийг хаданд цохьсон гэж хэлсэн хэдий ч аврах багийнханыг хэргийн газарт очиход тэрээр ямар нэгэн хүнд бэртэл аваагүйгээр барахгүй, юу болсон тухайгаа өөрөө ярьсан байна.

Аврах албаны төлөөлөгч Дрю Стивенсон “гайхалтай нь хүү хэдхэн газарт хөхөрснийг эс тооцвол өөр ямар нэгэн бэртэл авсангүй” хэмээн баярлан өгүүлжээ. Хүүг аварсны дараа шууд эмнэлэгт хүргэж, нарийн шинжилгээнд оруулсан ба биеийн байдал сайн байгаа аж.

Лексингтоноос зүүн өмнө зүгт 42,000 акр (17,000 га) талбайг хамарсан Улаан голын хавцал нь элсэн чулуун нуман хаалга, өндөр хад хосолсон байгалийн үзэсгэлэнт тогтоц бөгөөд жил бүр хэдэн зуун мянган уулчид, жуулчид зорьж ирдэг байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41