Ватиканы зүгээс “Click to Pray” залбирлын аппликэйшныг шинэчлэн гаргажээ
2021, 10 сарын 20. 11:480

Гар утсан дээрээ суулгасан аппликэйшнаар дамжуулан хоол захиалж, тасалбар худалдан авах нь ердийн үзэгдэл болоод удаж байгаа билээ. Тэгвэл Ромын пап лам Францис таныг утасныхаа аппликэйшнаар дамжуулан залбирал үйлдэхийг хүсэж, “Click to Pray” буюу “залбирах бол дараарай” гэсэн аппликэйшны шинэчилсэн хувилбарыг зах зээлд нийлүүлжээ.

Улмаар аппликэйшны тусламжтайгаар католик шашинтнууд дэлхийн өнцөг булан бүрээс бурхантай холбогдох боломжтой болж байгаа гэж үзэж байгаа юм. Өдгөө 84 настай Ромын пап Францис өөрөө ч цахим орчинд идэвхтэй нэгэн тул залбирлыг цахимжуулснаар өөрийн шашныг бусдад таниулахад нэмэртэй гэдгийг ч илэрхийлсэн байна.

Анх 2016 онд цахим орчинд нийлүүлж байсан тус аппликэйшн ирэх сарын нэгний өдрөөс шинэчлэгдсэн хувилбараар хэрэглэгчдэд хүрэх гэнэ.

Аппликэйшны туршилтыг гэлэн болон гэлэнмаа нарын дунд хийсэн юм. Одоогийн байдлаар аппликэйшны хуучин хувилбарыг дэлхий даяар 2.5 сая хүн татан авсан байгаа ажээ.

Шинэчлэгдсэн хувилбар нь долоо хэл дээр ажиллах бөгөөд хэрэглэгчдийг залбирлын цагаа тохируулах, өдрийн залбирал үйлдэх, тодорхой үйл явдалд тохирсон залбирлыг уншихад туслах гэнэ.


Эх сурвалж: ABS-CBN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02