“Squid Game” цувралын ачаар Netflix-ийн хэрэглэгчдийн тоо эргэн өсжээ
2021, 10 сарын 20. 12:490

2021 оны гуравдугаар хагаст Netflix платформын нийт хэрэглэгчдийн тоо эргэн өсөж, контент, дэлгэцийн бүтээлийг толилуулагч шилдэг платформын байр сууриа хадгалах болжээ.

Тодруулбал зургадугаар сарын 30-аас есдүгээр сарын 30-ны хугацаанд платформын хэрэглэгчид 4.4 саяар өссөн нь энэ жилийн хоёрдугаар хагастай харьцуулахад даруй хоёр дахин өссөн үзүүлэлт гэнэ.

Тухайн өсөлтийг солонгосын Squid Game гэх цувралтай холбож байгаа бөгөөд тус цуврал цацагдсанаас хойш эхний дөрвөн долоо хоногийн дотор нийт 142 сая хүн үзсэн гэсэн тоо гарсан юм. Улмаар 21.4 сая ам.доллароор бүтсэн тус бүтээл нийт 900 сая ам.долларын ашиг олсон нь үнэхээр дэлхий дахиныг байлдан дагуулсан бүтээл болохыг харуулжээ.

Насанд хүрээгүй охидыг насанд хүрэгчид шиг дүрсэлсэн, бэлгийн цөөнхийг чиглэсэн үзэн ядах хандлага бүхий яриаг цацсан зэрэг асуудлын улмаас хэл аманд их өртөх болсон тус платформын хувьд ийн хэрэглэгчдээ эргүүлэн татсан нь ихээхэн ашиг дагуулж байгаа ба энэ оны сүүлийн хагас гэхэд нийт 8.5 сая шинэ хэрэглэгчээр бүл нэмнэ гэж тооцоод байгаа ажээ.

Тийнхүү Netflix-ийн зүгээс АНУ болоод бусад 45 улстай хамтран дэлгэцийн бүтээл, цуврал болон нэг ангит кино үйлдвэрлэж байгаа тул энэ эрчээ алдалгүй шилдэг платформын байр сууриа хадгалахаар төлөвлөсөн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53