19 удаа үр зулбаж байсан эмэгтэй 6.3 кг жинтэй “аварга” хүүхэдтэй болжээ
2021, 10 сарын 20. 23:250

АНУ-д 6.3 кг жинтэй нярай мэндэлж, олны анхаарлыг татаж байна.

Өнгөрөгч 4-ний өдөр АНУ-ын Аризона мужийн нэгэн эмнэлэгт Кэрри Патонай, Тим Патонай нарын гэр бүлд гурав дахь хүү Финли нь төржээ. Нярайг төрөх мөчид эмнэлгийн ажилтнууд гайхаж хоцорсон байна. Учир нь Финли эхээс мэндлэхдээ 6.3 кг жинтэй, 60.3 см өндөр байсан юм. Хүүг төрөхөөс өмнө ээж Кэррид эмч нар ураг нэлээд жин ихтэй байна гэж сануулж хэлж байсан ч бодит байдал дээр төсөөлснөөс давсан жин ихтэй нярай гарчээ.

 

 

Хосуудын урьдчилан бэлдсэн живх, хувцас хэтэрхий жижиг байсан тул дахин шинэ хувцас хэрэглэл худалдаж авах шаардлагатай болсон бөгөөд өдгөө 3 долоо хоногтой Финли 9 сартай хүүхдийн хувцас өмсөж байгаа гэнэ.

Хосууд гурван хүүхэдтэй ба эхнэр Кэрри нь энэ хугацаанд 19 удаа зулбаж байжээ. Сэтгэл нь маш их түгшиж байсан хэдий ч Финли хүүтэйгээ ингэж эрүүл саруул уулзсандаа маш их баярлаж байгаагаа Кэрри онцолжээ.

Интернет хэрэглэгчид уг мэдээний доор сэтгэгдэлээ үлдээхдээ "Долоо хоногийн дараа хөлд орох байхаа, бумбайчихаад үнэхээр хөөрхөн юмаа, бараг том хүн төрүүлсэн байна шүү дээ, ээж нь их өвдсөн байх даа, гайхалтай юмаа” гэх зэргээр бичжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04