Япон: Бодит цалингийн хэмжээ сүүлийн 30 жилийн турш хэвэндээ байна
2021, 10 сарын 21. 0:240

Сүүлийн 30 жилийн хугацаанд Японы бодит цалин бараг л хэвээндээ байсан тухай судалгааны үр дүн гарчээ.

Асахи сонинд 20-ны өдөр нийтэлснээр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) 2020 оны худалдан авах чадварын үнэлгээний тайланд үндэслэн Японы бодит цалин жилд 4.24 сая иен (1 доллар = 110 иен) байгаа ба энэхүү үзүүлэлтээрээ тус байгууллагын 35 гишүүн орнуудын дунд 22-р байранд жагссан тухай онцолжээ.

Ингэснээр 1990 онтой харьцуулахад 30 жилийн хугацаанд ердөө 180,000 иен буюу 4.4%-иар өссөн байгаа юм. Энэ хугацаанд АНУ болон Их Британийн бодит цалин 47.7%, 44.2%-иар тус тус өссөн байна. Харин БНСУ-ын бодит цалин дунджаар 1,9 дахин өссөн байна.

Тус улсад 1990-ээд оны эхээр хөөс хагарсны дараа эдийн засаг хөгжил урт хугацааны уналтанд орсон бөгөөд одоо ч үргэлжилсээр байгаа юм. Үүнийг "алдагдсан 30 жил" гэж нэрлэдэг аж.

Олон улсын валютын сангийн (ОУВС) зүгээс гаргасан улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтийн эмхэтгэлийг харвал сүүлийн 30 жилийн хугацаанд Хятад 37 дахин, АНУ 3.5 дахин, Герман 2.3 дахин өссөн бол Япон ердөө л 1.5 дахин өссөн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39