Итали: Вакцины гэрчилгээгээ үзүүлэхээс татгалзсан сенаторыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлжээ
2021, 10 сарын 21. 9:450

Бүх хөдөлмөр эрхлэгчдээс вакцины гэрчилгээ албадан шаардах журмыг хэрэгжүүлж эхлээд буй Итали улсад тус журмыг зөрчсөн сенаторыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлж, сахилгын шийтгэл ногдуулжээ.

Corriere della Sera зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, бие даагч сенатор Лаура Гранато 19-ний өдөр Капитолийн ордонд орохдоо вакцины гэрчилгээгээ үзүүлэхээс татгалзсан тул сенаторын үүрэгт ажлаас арав хоногийн хугацаатай түдгэлзүүлсэн байна.

Тэрээр тухайн үед өөрийн харьяалагддаг Үндсэн хуулийн байнгын хорооны Вакцины гэрчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуралд оролцохоор явж байжээ.

Энэ тухай тайланг хүлээн авсны дараа Сенатын Ерөнхийлөгчийн зөвлөл шуурхай хуралдаан хийж, Гранатог үүрэгт ажлаас түр түдгэлзүүлэх болон сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02