Талибан бүлэглэл амиа золиослогчдын гэр бүлийг бэлэн мөнгө, газраар урамшуулах болжээ
2021, 10 сарын 21. 9:590

Талибаны Дотоод хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр АНУ болоод Афганистаны зэвсэгт хүчинг байлж, амиа золиослон бөмбөг дэлбэлсэн этгээдүүдийн гэр бүлд амины газар олгохоор амлаж байгаа тухай өөрийн Твиттер хуудаснаа жиргэжээ.

Тухай жиргээг нийтлэхээс нэг хоногийн өмнө Дотоод хэргийн сайд Сиражуддин Хаккани өөрийн Твиттер хуудаснаа Исламын жихадын төлөө амь биеэ үл хайхран өөрийгөө амьдаар нь тарчлаасан амиа золиослогчдын гэр бүлийнхэнд 112 ам.доллар, хувцас хэрэглэл өгөхөөр болсон тухай мэдээлээд байсан юм.

Мөн түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Сиражуддин Хаккани амиа золиослогчдыг “Исламын болоод тус улсын баатар” хэмээн үзэж байгааг ч уламжилсан байна.

Тэдний жиргээг үзсэн гадаадын ажиглагчид Афганистан улсад хэт түрэмгийлэл эргэн газар авч магадгүй гэж болгоомжилсон юм.

Харин АНУ болоод барууны орнууд Талибан бүлэглэл Афганистан улсад терроризм, экстремизмийг дэлгэрүүлэх аваас тэдний засгийн газрыг хууль тогтоох албан ёсны байгууллага гэж хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн билээ.


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59