Шинэ Зеланд: 4 настай хүүгийн дуудлагаар цагдаагийн ажилтан тоглоомуудыг нь харж өгчээ
2021, 10 сарын 21. 11:250

Шинэ Зеланд улсын Уэллингтон мужид 4 настай хүү цагдаад дуудлага өгч, тоглоомуудыг нь шалгаж өгөхийг хүссэн тохиолдол гарчээ. Хэдийгээр бага насны хүүхдийг яаралтай түргэн тусламж, онцгой байдлын дугаарууд руу онцын шаардлагагүй бол залгахгүй байхыг зөвлөдөг ч хүүгийн дуудлагыг авсан оператор цааш мэдээлэхэд нэгэн цагдаа очоод шалгаад ирье гэжээ.

Тийнхүү цагдаагийн ажилтан хүү дээр очиж, тоглоомуудыг нь шалгачхаад хамтдаа зургаа даруулж, яриаг нь цахим хуудаснаа нийтэлсэн байна.

NZ police answer 4-year-old's call, confirm toys are cool | News |  lancasteronline.com

Хүүгийн дуудлагыг сийрүүлбэл:

-Цагдаагийн газраас ярьж байна. Хаана тусламж хэрэгтэй байна вэ? гэхэд хүү эргэлзэнгүй хэсэг азнаснаа,

-Сайн уу? Цагдаа эгч үү? гэвээс операторын хоолой илүү өхөөрдсөн шинжтэй болж,

-Тийм байна. Юу болсон бэ?

-Мм, Би танд нэг зүйл хэлж болох уу?

-Болно оо.

-Надад танд үзүүлэх тоглоом байна.

-Чамд надад үзүүлэх тоглоом байна аа?

-Тийм ээ, та хүрч ирээд үзээд өгөөч хэмээжээ. Тийнхүү хүүгийн яриаг сонссон нэгэн эр утсыг аван төвөг удсандаа хүлцэл өчих зуур оператор цааш холбогдон,

-4 настай хүү цагдаад өөрийнхөө тоглоомыг үзүүлэхийг хүсэж байна гэхэд нэгэн цагдаа,

-Би очъё хэмээжээ.

Чингээд Констабл Курт гэх цагдаа хүүгийн хаягаар очиж, тоглоомуудыг нь үзэж өгөөд яаралтай тусламжийн дугаар руу ямар нөхцөлд залгаж болох тухайд боловсрол олгох яриа өрнүүлсэн гэнэ. Харин хэрэг явдлын дэлгэрэнгүйг хүлээн авсан сошиал медиа хэрэглэгчид хүүгийн яриаг өхөөрдөж, цагдаа нарын хандлагыг сайшааж, цахим орчноо эерэг сэтгэгдлийг түгээжээ.

Хүүгийн яриаг бүрэн хэмжээгээр нь сонсохыг хүсвэл:


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47