Apple: Вакцинд хамрагдаагүй ажилчдаа өдөр бүр коронавирусийн шинжилгээ өгөх журам баталлаа
2021, 10 сарын 21. 15:000

Apple корпорацын вакцинд хамрагдаагүй эсвэл вакцины гэрчилгээгээ үзүүлээгүй ажилчид оффис дээр ирэх бүрдээ коронавирусийн шинжилгээ өгч байх шаардлагатай тулгарчээ.

Шинэ гарсан журмын хүрээнд оффис дээр очин ажиллаж байгаа ажилчид өдөр бүр шинжилгээ өгөх гэнэ. Apple корпорацын зүгээс бүх ажилтныг вакцины гэрчилгээтэй байх ёстой гэж шаардахгүй байгаа ч тийнхүү вакцинд хамрагдаагүй ажилтан өдөр бүр, вакцинд хамрагдсан ажилтан долоо хоног тутамд нэг удаа коронавирусийн шинжилгээ өгч байхаар журамлажээ.

Улмаар шинэ журмын хэрэгжсэнээр ажилчид Apple корпорацаас түргэвчилсэн гэрчилгээ авч, өдөр бүр өөрийн шинжилгээний хариуг хавсаргаж явах гэнэ. Хэдийгээр бусад томоохон компаниуд вакцины гэрчилгээ шаардаж байгаа ч Apple-ийн зүгээс вакцины гэрчилгээ шаардах журам гаргаагүй л байгаа юм. Харин ерөнхийлөгч Жо Байденийн засгийн газраас хамтран ажилладаг Apple-ийн салбар байгууллагуудын ажилчдыг арван-хоёрдугаар сарын 8 гэхэд бүгд вакцинд хамрагдсан байх шаардлага тавьжээ.

Тийнхүү энэ сарын 24-ний дотор ажилчид вакцины гэрчилгээгээ үзүүлэх бөгөөд арван-нэгдүгээр сарын 1-ний өдрөөс журам хэрэгжиж эхлэх гэнэ.


Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59