Итали: Цар тахлаар нас барагчдын 88% нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байжээ
2021, 10 сарын 22. 0:470

Италийн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгийн зүгээс өнгөрөгч 2-р сарын 1-ээс энэ сарын 5-ны хооронд хийсэн судалгааны дүнг харахад Ковид-19 цар тахлын улмаас амиа алдсан хүмүүсийн 88% нь вакцинд хамрагдаагүй байсан талаар мэдээлжээ.

Тус хүрээлэнгээс гаргасан мэдээллээр энэ хугацаанд 38,096 хүн нас барсны 88.3% буюу 33,620 нь цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй байсан байна. Амиа алдсан хүмүүсийн 5.6% буюу 2130 нь вакцины эхний тундаа хамрагдсан байсан бол үлдсэн 3.8% буюу 1440 нь вакцинд бүрэн хамрагдсан байжээ.

Статистик мэдээллээр вакцинжуулалт нь цар тахлын халдварын улмаас нас барах эрсдлийг эрс бууруулдаг нь тогтоогдсон билээ. Үүнийг вакцин хийлгэсэн болон вакцинд хамрагдаагүй хүмүүсийг шууд харьцуулсан статистик тоо баримтаас харж болох аж.

Мөн хугацаанд нас барсан хүмүүсийн дундаас вакцинд хамрагдсан 117, вакцинд хамрагдаагүй 671 хүнийг сонгож, эмнэлгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Гэтэл вакцинд бүрэн хамрагдсан иргэдийн нас баралтын дундаж нас 85.5 байсан бол вакцинд хамрагдаагүй нас барсан иргэдийн дундаж наслалт 78.3 буюу 7 насаар дүүмэд байжээ. Мөн суурь өвчний дундаж тоо нь ч 5.0 байсан нь вакцинд хамрагдаагүй амиа алдсан иргэдийн 3.9 гэсэн үзүүлэлтээс өндөр байгаа юм.

Тэгвэл дээрх үр дүнгээс харахад вакциндаа бүрэн хамрагдчихвал та ахимаг настай дээр нь хэд хэдэн суурь өвчтэй байсан ч вакцинд хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад цар тахлаар нас барах магадлал буурна гэж итгэж болох нь.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04