Энэтхэг, Балба улсуудад нүүрлээд буй үерийн улмаас хөрсний нуралт үүсч их хэмжээний хохирол учирчээ
2021, 10 сарын 22. 1:370

Энэтхэг, Балба даяар хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас хөрсний нуралт үүсч, амиа алдагсдын тоо 200-д хүрчээ.

 

 

Балбын эрх баригчдын өгсөн мэдээллээс иш татахад 18-ны өдрөөс хойш үер, хөрсний нуралтаас болж 99, түүнээс ч олон хүн амиа алдаж, 40 гаруй хүн сураггүй болсон хэмээн Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлэв. Энэтхэг улстай хиллэдэг зүүн Панчитарт мөн 24 хүн амиа алдсан бол баруун хэсэгт ч олон арван хүн нас барж тус улсын өнцөг булан бүрээс хохирогчид нэмэгдсээр байна.

 

 

Өмнөд Ази дахь борооны улирал 6-р сарын дунд үеэс эхэлж 9-р сар хүртэл үргэлжилдэг ба энэ үеэр тус бүс нутгуудад жил бүр хэдэн зуун хүн амиа алдах тохиолдол гардаг байна. Хэдийгээр энэ жилийн борооны улирал албан ёсоор дууссан боловч газарзүйн байршилаас шалтгаалан бага даралт үүсэн зарим нутгаар хүчтэй аадар бороо орсон гэж дүн шинжилгээ хийгээд байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45