Канад улс вакцины гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллах байна
2021, 10 сарын 22. 16:130

Канад улсын ерөнхий сайд Жастин Трюдо пүрэв гарагт Канад улсын нутаг дэвсгэрт, бүх мужийн удирдлагууд вакцины гэрчилгээг аялал жуулчлалын салбарын хүрээнд хэрэглээнд нэвтрүүлэх саналыг дэмжсэн болохыг мэдээлжээ.

Улмаар вакцины гэрчилгээгүй л бол гадаад болоод дотоодын нислэгээр зорчих эрхгүй гэнэ. Тийнхүү гэрчилгээг ирэх сарын 30-ны өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэх болсон байна.

Government of Canada

Вакцины гэрчилгээнд эзэмшигчийн нэр, төрсөн он сар өдөр, коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн түүх, вакциныг хэдний өдөр, хаана, ямар үйлдвэрийн вакцин хийлгэсэн зэрэг мэдээлэл багтсан байх юм. Мөн гэрчилгээнд QR код хавсаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд кодыг уншуулан дэлгэрэнгүй мэдээллийг нягтлах ажээ.

Түүнчлэн вакцины гэрчилгээг ухаалгаар шийдэж өгөх ч шийдэл гарсан байна. Ингэснээр иргэн өөрийн гэрчилгээг гар утас, компьютер, цахим хэтэвч зэрэгтээ өөрт ойр авч явах боломж бүрдэх юм.


Эх сурвалж: Yahoo

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41