Амьнаасаа уйдсан жуулчид Ла Пальма дахь дэлбэрч буй галт уулын ойролцоо очин зургаа даруулжээ
10 сарын 22. 16:550 сэтгэгдэл1,612

Ла Пальма арал дээрх Кумбре Вейя галт уул дэлбэрээд өдгөө сар гаруй хугацааны нүүрийг үзэж байгаа билээ. Тэгвэл одоо ч аюул дагуулж буй галт уулыг 4 британи эр зорьжээ.

Тэд галт уулын эргэн тойронд гарсан цагдаагийн хяналтын цэгүүдээр сэм нэвтэрч, 1075 градус Цельсийн халуун хайлмагт ойртон зургаа авахуулж, бичлэг хийсэн байна.

Idiot tourists breach police checkpoints to take selfies with erupting  volcano

Дүрс бичлэгийг дөрвөн эрийн нэг нь өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бөгөөд халуун хайлмаг хойно нь урсаж байхад тэд хөгжилдөн байсан юм. Мөн галт ууланд хэрхэн хүрснээ ч цахим хуудаснаа бичиж, “Онгоцонд суугаад, машин түрээслээд, оройн цагаар 5 цагийн турш уул руу мацаж, цэргийн постуудыг давсны бид эцэст нь нэг юм энд хүрлээ. Амьдралд ганц л тохиох зүйл” хэмээсэн байжээ.

Idiot tourists breach police checkpoints to take selfies with erupting  volcano

Харин тэдний тэнэглэлийн хариуд болохыг Испанийн цагдаагийн газраас залуусын хэн болохыг тогтоосон бөгөөд ял оноож болзошгүй нөхцөл үүссэн байна. Учир нь тэднийг алба хаагчдын амь насыг эрсдэлд оруулсан гэж буруутгаж байгаа гэнэ. Хэргийн тухайд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч залуусыг Их Британи улсын иргэд болохыг мэдээлсэн ажээ.

Одоогоор халуун хайлмаг 1885 акр газрыг хамарч, 2000 гаруй барилгыг сүйтгэсэн юм.


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ