Европын Холбооны төрийн тэргүүнүүд Меркелийг алга нижгэнүүлэн үдэн гаргажээ
2021, 10 сарын 22. 22:550

Германы канцлер Ангела Меркель үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийнхөө өмнөхөн Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцон бусад гишүүн орнуудын тэргүүнүүд түүнийг алга нижгэнүүлэн үджээ.

Орон нутгийн цагаар 22-ны өдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр Ангела Меркель тус холбооны 26 гишүүн орны тэргүүнүүдтэй зарим нэг асуудлын талаар саналаа солилцсоны дараа төрийн тэргүүнүүд түүнийг алга ташилтаар үдсэн тухай гадаадын хэвлэлүүд мэдээлэв.

Энэхүү уулзалт нь сүүлийн 16 жилийн хугацаанд тус холбооны хамгийн нөлөө бүхий удирдагч байсан канцлер Меркелийн оролцсон сүүлчийн дээд хэмжээний уулзалт байлаа. Европын Зөвлөлийн дарга Чарльз Мишель хүндэтгэл үзүүлэн үг хэлэхдээ "Та бол үнэт өв" гээд Канцлер Меркельгүй Европын холбоо нь “Ватикангүй Ром, Эйфелийн цамхаггүй Паристай агаар нэг юм” гэж онцолжээ.

Тэрээр үүрэгт албаа хашиж байх хугацаандаа Европын Холбооны 107 удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, евро бүсийн санхүүгийн хямрал, дүрвэгсдийн хямрал, Брексит болон Ковид-19 цар тахлын улмаас уналтад орсон эдийн засгийг сэргээх сан байгуулах зэрэг Европын орчин үеийн түүхэн дэх томоохон үйл явдлуудыг хэлэлцэж, гишүүн орнуудтай хамтран хариу арга хэмжээ авч байжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадад нисгэгчгүй дрон таксиг онлайнаар борлуулж эхэлжээ
02024-3-19 4:31
Apple болон Google компаниуд хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж байна
02024-3-19 3:48
АНУ -ын ЗГ тагнуулын хиймэл дагуулын сүлжээг бий болгохоор SpaceX-тэй 1.8 тэрбум долларын гэрээ байгуулжээ
02024-3-19 3:43
“Күнфү Панда 4” тасалбарын борлуулалтаар дахин тэргүүлжээ
02024-3-18 18:35
Иранд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх томоохон гэрээ байгуулжээ
02024-3-18 18:26
Цөмийн зэвсгийн системд хиймэл оюун ухаан ашиглахыг Япон улс эсэргүүцэж байна
02024-3-18 18:22
Ван Вэн: Путин улиран сонгогдох нь Орос-Хятадын харилцааны тогтвортой байдлыг улам бататгана
02024-3-18 17:47
ФИФА-ийн ерөнхийлөгчийн цалин огцом өсжээ
02024-3-18 16:07
Мерседес-Бенцийг үйлдвэрлэхэд хүн дүрст роботуудыг ашиглана
02024-3-18 15:47
Европын Холбоо Египет улстай стратегийн түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ
02024-3-18 15:43