BTS хамтлаг Sony-г орхиж, Universal Music-тэй маркетингийн гэрээ байгуулжээ
2021, 10 сарын 22. 23:470

Уолл Стрит Журнал сонины орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр, өнөө цагийн дэлхийн хамгийн нэр хүндтэй хөвгүүдийн хамтлаг болох BTS нь Sony-г орхиж, Universal Music-тэй гар нийлэх гэж байгаа тухай мэдээлэв.

Тус хамтлагийн харьяалагддаг “Hive”агентлагийн зүгээс мөн өдөр Сөүл хотоос мэдээлснээр, BTS хамтлаг нь АНУ зэрэг хэд хэдэн бүс нутагт Universal Music-тэй хамтран маркетинг болон бүтээгдэхүүн түгээлтийн гэрээ хийхээр тохиролцсон тухай Уолл Стрит Журнал мөн онцолжээ. Гэвч гэрээний тодорхой нөхцөлийг дэлгээгүй байна.

Тус хамтлаг нь АНУ болон бусад улс орнуудад гадаад маркетингийн чиглэлээр Sony-ийн харьяа компани болох Columbia Records-той хамтран ажиллаж байсан юм.

“Hive” агентлагийн зүгээс Уолл Стрит Журналд ярихдаа, “Sony компанитай хамтарч ажилласан цаг хугацаандаа маш их талархаж байна" гээд “Universal Студитэй хамтран ажилласнаар бидний нэгэн шинэ хуудас сөхөгдөнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24