АНУ: Биткойныг Walmart-ын сүлжээ дэлгүүрүүдээс АТМ-аар дамжуулан авах боломжтой
2021, 10 сарын 23. 2:040

АНУ-ын хамгийн том жижиглэн худалдаалдааны сүлжээ дэлгүүр болох Walmart-аас Биткойныг АТМ-ын тусламжтайгаар бэлэн мөнгөөр ​​худалдаж авах боломжтой болжээ.

Орон нутгийн цагаар 21-ний өдөр криптовалютаар дагнасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох CoinDesk-ийн мэдээлснээр Walmart нь өөрийн нэрийн 200 салбар дэлгүүртээ бэлэн мөнгөөр ​​Биткойн худалдаж авах боломжтой АТМ суурилуулсан байна. Тус дэлгүүрүүдэд Coinstar-ын киоск суурилуулсан бөгөөд Coinme-ийн зүгээс үүнийг удирддаг аж.

 

Walmart-ын харилцаа холбооны захирал Молли Блэйкман CoinDesk-д өгсөн ярилцлагадаа, "Бид Coinme-тэй хамтран туршилтын хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд хэрэглэгчид Биткойныг бэлэн мөнгөөр ​​худалдаж авах боломжтой болсон." гэжээ.

Энэхүү АТМ-д бэлэн мөнгө хийхэд цаасан ваучер гарч ирэх ба криптовалютын түрийвч, төлбөр төлөх Coinme програм руу нэвтэрч, баталгаажуулснаар таны биткойн худалдан авалт амжилттай дуусах аж. Таны төлөлтөөс 4%-ийн Биткойны хураамж, 7%-ийн бэлэн мөнгө солилцох хураамж тус тус суутгагдах гэнэ. АНУ даяар 4700 салбар дэлгүүртэй Walmart нь хэрэглэгчдийн санал хүсэлтийн дагуу Биткойны нэмэлт АТМ суурилуулахаар төлөвлөж байгаа аж. Тус компаний нэвтрүүлж буй энэхүү үйлчилгээ нь криптовалютыг сурталчлахад томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж CoinDesk-ийн зүгээс харж байгаа гэв.

Криптовалютын АТМ-ын зах зээл Ковид-19 цар тахал дэгдэснээс хойш маш хурдацтай хөгжиж байна. Дэлхий даяар байршсан криптовалютын АТМ суурилуулалтын нэгдсэн мэдээллийг харуулдаг Coin ATM Radar-ын мэдээлснээр, энэ сарын 22-ны байдлаар дэлхий даяар 29,849 ширхэг энэ төрлийн АТМ байгаа нь өнгөрсөн оны нэгдүгээр сард 6,380 байсантай харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн байна. АНУ-д одоогийн байдлаар 26,268 АТМ байгаа ба энэ дүнгээрээ дэлхийд тэргүүлж буй юм.

Эх сурвалж: Korean Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57