БНХАУ: Өвлийн Олимпийн наадмын өмнөхөн Бээжин хотод цар тахлын халдвар нэмэгдэх болжээ
2021, 10 сарын 24. 2:280

Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны 23-ны өдөр мэдээлснээр, 22-ны өдөр Хятадад улч дөяар шинэ коронавирусын халдварын 38 шинэ батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Бүс нутгаар нь авч үзвэл Ганьсу мужаас 17, Өвөрмонголоос 11, Бээжин хотоос 6, Ниншя мужаас 3 тохиолдол тус тус бүртгэгджээ. Бээжин хотноо батлагдсан тохиолдолууд голдуу Ганьсу муж болон ӨМӨЗО-д зорчиж ирсэн бүлэг аялагчдын дундаас илэрч байгаа талаар мэдэгджээ.

Нийслэл хотноо халдвар тархахаас сэргийлэхийн тулд тус улсын засгийн газар болон Бээжин хотын захиргааны зүгээс гадны иргэдийг Бээжин хотод ирэхэд, эсвэл гадны орнуудаас ирж буй өөрийн орны иргэдийг ч гурван долоо хоногийн турш тусгаарлах байранд байрлуулж хорио цээрийн дэглэм мөрдөж байсны ачаар тус хотод өнгөрөгч 1-р сараас хойш хааяа нэг халдварын ганц, хоёр тохиолдол бүртгэгдэж байсныг эс тооцвол бүрэн хяналтандаа аваад байсан юм. Хятадын эрүүл мэндийн байгууллагууд халдвар авсан нь тогтоогдсон Бээжин хотын Чанпин дүүргийн суурьшлын бүсийг дунд эрсдэлтэй бүс болгон зарлаж, бүх оршин суугчдыг шинжилгээнд хамруулах энгийн хяналтын цэг байгуулжээ.

Бээжингийн Намын нарийн бичгийн дарга Цай Ци хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "Цар тахлын 1 болон 2 дугаар хавьтлыг тогтоохын тулд бид Бээжин даяар тархвар судлалын томоохон судалгаа хийх болно" гэж онцолжээ.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04