Тесла компани 1 их наяд ам.долларын үнэлгээтэй болоход тун ойрхон очжээ
2021, 10 сарын 24. 11:230

АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр орон нутгийн цагаар 22-ны өдөр Теслагийн хувьцаа 910 ам.долларт хүрч, сүүлийн 52 долоо хоногийн дээд цэгтээ хүрчээ. Dow Jones Market Data-ын мэдээлснээр энэ оны нэгдүгээр сард тогтоогдсон өмнөх дээд хэмжээ нь 900.40 ам.доллар байжээ. Тесла энэ өдрийг 909,68 ам.доллараар хааж, өмнөх өдрөөс 1,75%-иар өссөн байна. Хувьцааны үнэ өсөхийн хэрээр зах зээлийн үнэлгээ нь 900 тэрбум ам.доллароос даван тус өдрийн хаалтын ханшаар тооцоход 90,597 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Блүүмберг сувгийн мэдээлснээр "Теслагийн хувьцаа бүх цаг үеийн дээд амжилт тогтоож, 1 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй топ компани болоход нэг алхам ойртож байна" гэжээ.

Тус компани нь хагас дамжуулагч чипний хомсдолтой байгаа энэ цаг үед буюу энэ оны 3-р улиралд 1.62 тэрбум долларын цэвэр ашиг олж, мөн л дээд амжилт тогтоогоод байгаа юм. "Үүнээс харахад Тесла компани нь хагас дамжуулагч чипийн хомсдолыг уламжлалт автомашин үйлдвэрлэгчдээс илүү даван туулах чадвартай байгааг харуулж байна." гэж Блүүмберг онцолжээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02