Австрали: Насанд хүрсэн эрэгтэй хүний нударганаас ч том хэмжээтэй мөндөр оржээ
2021, 10 сарын 24. 23:260

Орон нутгийн цагаар 20-ны өдөр Британийн Guardian зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, өмнөх өдөр нь Австралийн Квинсленд мужийн Маккей хотод жүржийн хэмжээтэй “аварга мөндөр" орж, багагүй хохирол учруулсан байна.

"Аварга мөндөр" гэдэг нь ихэвчлэн 5 см ба түүнээс дээш голчтой мөндөрийг хэлдэг аж. Австралийн цаг уурын албаны мэдээлснээр, тухайн өдөр орсон мөндөрийн хамгийн том нь 16 см голчтой байжээ. Ингэснээр өнгөрсөн жил тус улсын Брисбэн хотын баруун өмнөд хэсэгт орсон 14 см голчтой мөндөрөөс том хэмжээтэй болж Австралид орсон хамгийн том мөндөр хэмээн албан ёсоор бүртгэгдсэн байна.

“Аварга мөндөр”-ийн улмаас хотын хэсэг бүрт автомашины салхины шил хагарч, цагаан тугалган дээвэр болон нарны зайн хураагуурууд эвдрэх зэрэг их, бага хэмжээний хохирол учирчээ.

 

 

Австралийн Даатгалын Нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Одоогийн байдлаар Квинсланд мужийн хэд хэдэн бүсэд олон тооны даатгуулагчид хохирлын нэхэмжлэх гаргасаар байна” гээд "Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь хэдхэн минут үргэлжлэхдээ багагүй талбайг хамран нэлээд их хэмжээний хохирол учруулах чадалтай тул их хэмжээний нөхөн төлбөр шаардлагатай байж магадгүй юм." гэжээ. 2014 онд Австралийн Брисбэн хотод мөн мөндөр орсны улмаас 100 сая австрали долларын хохирол учирч байсан аж.

Үүний зэрэгцээ, Маккей хотын оршин суугчид насанд хүрсэн хүний ​​нударганаас ч том хэмжээтэй мөндөрний зургийг олон нийтийн сүлжээгээр хуваалцан "Энэ мөндөр биш, бараг л мөсөн уул байна", "аминд хүрэх эд байна", "тэнгэрээс буусан зэвсэг" гэх мэтчилэн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
3
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02