Оросууд эх орноосоо АНУ-ын визийг авах боломжгүй болжээ
2021, 10 сарын 25. 0:470

АНУ-ын Төрийн департамент ОХУ-ыг АНУ-ын виз авах боломжгүй орнуудын жагсаалтад оруулсан тухай Риановости агентлаг орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлэв.

Тус мэдээллийн дагуу тодруулахад АНУ-ын Төрийн департаментын зүгээс ОХУ-ыг виз олгох удирдамжийн дагуу “Homeless Nationality” жагсаалтад оруулсан байна. Уг жагсаалтад өөрийн орондоо АНУ-ын ЭСЯ-гүй эсвэл орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан тус улсын виз авахад хүндрэлтэй байгаа улс орнууд багтдаг аж. Одоогийн байдлаар Иран, Куба, Ливи, Сири, Сомали зэрэг орнууд энэхүү жагсаалтад багтдаг байна. ОХУ нь энэхүү жагсаалтад шинээр нэмэгдсэнээр дотоодоосоо АНУ-д нэвтрэх виз авах боломжгүй болж байна. Улмаар Польшийн Варшав хот дахь АНУ-ын ЭСЯ-нд оросууд виз мэдүүлэх боломжтой Төрийн департамент хэмээн тайлбарлав.

Өнгөрөгч 5-р сард Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны зүгээс америкчуудад яаралтай тусламж үзүүлэх болон оросуудад яаралтай виз олгохоос бусад консулын үйлчилгээг түр зогсооно гэж мэдэгдэж байсан юм. Учир нь ОХУ-ын эрх баригчид гадаадын зарим төлөөлөгчийн газарт орос иргэдийг ажиллуулахыг хориглосон нь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудын тоог эрс цөөрүүлж, консулын үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болгосон аж. АНУ-ын Элчин сайд Жон Салливан хэлэхдээ, таван жилийн өмнө ЭСЯ 1200 ажилтантай байсан бол өдгөө зөвхөн аравны нэг хувь нь л буюу 120 хүн ажиллаж байгаа талаар онцолсон юм.

Өнгөрөгч 4-р сарын дундуур АНУ-ын зүгээс тус улсын 10 дипломатчийг өөрийн улсаас хөөснөөр хүйтэн дайнаас хойшхи хамгийн гүнзгий зөрчилдөөнтэй байгаа 2 улсын дипломат харилцаа улам муудсан юм. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хариу арга хэмжээ авч өнгөрсөн 4-р сарын 23-нд найрсаг бус харилцаатай улс орнуудын ОХУ дахь ЭСЯ-дуудад оросуудыг ажиллахыг хориглосон зарлигт гарын үсэг зурсан байна. Уг үйл явдлын дараахан буюу 5-р сарын дундуур ОХУ-ын Засгийн газрын зүгээс АНУ болон Чехийг найрсаг бус харилцаатай орнуудын жагсаалтад оруулж, тус 2 улсын ЭСЯ-дуудад Орос иргэдийг ажиллуулахыг хориглосон шийдвэр гаргажээ.

Одоогоор тус улсад үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын цорын ганц дипломат төлөөлөгчийн газар нь Москва хот дахь ЭСЯ юм. ОХУ-ын хоёр дахь том хот болох Санкт-Петербург дахь АНУ-ын Ерөнхий консулын газар 2018 онд, мөн Оросын Алс Дорнод дахь Владивосток хотын Ерөнхий консулын газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бүрмөсөн хаалгаа барьсан аж. Түүнчлээ Уралын нурууны ойролцоох Екатеринбург хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газар өнгөрсөн 5-р сард үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02