Нигер: Гэмт бүлэглэл шорон руу дайрч, 575 хоригдол оргожээ
2021, 10 сарын 25. 1:250

Орон нутгийн цагаар 22-ны орой Нигерийн баруун өмнөд хэсгийн Оёо мужид зэвсэгт этгээдүүд шорон руу дайран орж, 800 гаруй хоригдлыг оргуулсан тухай гадаадын хэвлэлүүд мэдээлжээ.

Ингэснээр Нигер улсад он гарсаар гурав дахь удаагаа хоригдлууд олноор оргосон явдал гарч буй нь энэ юм. Халдлага үйлдэгчид тэсрэх бөмбөг ашиглан шоронгийн хашааг дэлбэлсний дараа шорон руу дайран орж, харгалзагчидтай буудалцан хоригдлуудыг оргуулсан байна. Оргосон хоригдлуудын 262 нь баривчлагдаад байгаа ба үлдсэн 575 хоригдол одоог хүртэл сураггүй байгаа гэж хорих ангийнхан мэдэгдэв.

Тус улсын Имо мужид өнгөрөгч 4-р сард ижил төстэй үйл явдал болж, 1800 гаруй хоригдол оргосон бол өнгөрсөн сард Коги мужид мөн 266 хоригдлыг зохион байгуулалттайгаар оргуулах үйл ажиллагаа болсон аж.

Тус улсад гэмт хэргийн бүлэглэлүүд өөрсдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор оюутнуудыг олноор нь хулгайлах хэрэг нэлээд гардгийн дээр исламын хэт даврагчид халдлага үйлдэж, үймээн самуун дэгдээх явдал ч цөөнгүй болдог юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02