Австрийн канцлер вакцинд хамрагдаагүй ард иргэдээ хөл хорионд оруулах асуудлыг авч үзнэ
2021, 10 сарын 25. 10:440

Австри улсын канцлер Александер Шалленберг коронавирусийн тохиолдол ийнхүү өссөөр байх аваас вакцинд хамрагдаагүй ард иргэдээ хөл хорионд оруулах эсэх тухай асуудлыг авч үзэхээ мэдэгджээ.

Тэрээр өнгөрөгч баасан гарагт төрийн түвшний удирдагчидтай хийсэн уулзалтынхаа үеэр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх иргэдийн тоо 500-д хүрвэл вакцин хийлгэсэн хүмүүсийг үйлчилгээний байгууллагаар чөлөөтэй үйлчлүүлэх эрхийг нь хязгаарлах болно хэмээсэн байна.

Харин эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хүмүүсийн тоо 600-д хүрвэл вакцин хийлгээгүй хүмүүс тодорхой хэдхэн шалтгааны улмаас л гэрээсээ гарч болох эрхтэй болох гэнэ.

Одоогийн байдлаар тус улсад коронавирусээр халдварласан хүмүүсээс 220 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм. Тийнхүү долоо хоногт бүртгэгдэх дундаж тохиолдол нь 2869 байгаа ажээ.

Австри улсын хувьд нийт хүн амын ердөө 65 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бөгөөд 62 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан байна.


Эх сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57