Итали: Гэртээ ял эдэлж байсан эр өөрийг нь шоронд хорьж өгөхийг хүсжээ
2021, 10 сарын 25. 11:220

Итали улсад гэртээ хорих ял эдэлж суусан эр өөрийг нь шоронд хорьж өгөхийг хүсжээ. Ингэснээр тэр өөрийн эхнэрээсээ холдож чадах гэнэ.

Тэрээр Италийн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа, “Би үүнийг тэвчиж чадахгүй нь. Шорон гэрээс маань хавь илүү байх байсан” хэмээсэн байна.

Тэгвэл түүний амьдран суудаг бүсийг хариуцсан албаныхны мэдээлснээр өдгөө 30 настай, Албани улсын иргэн тэр эр эхнэртэй нь албадан хамт амьдруулахыг тэвчиж чадахгүй гэдгээ уламжилсан гэнэ. Тиймээс тэр гэрээсээ оргох гэж оролдон, өөрийг нь шоронд хийж өгөхийг удаа дараа хүссэн ажээ.

Мансууруулах бодисын хэргээр ял эдэлж буй тэрээр тийнхүү гэрийн хорионы дэглэм зөрчсөн тул шоронд хүргэгдсэн байна. Одоогоор цагдаагийнхан түүний гэрт яг ямар асуудал тулгардаг болохыг бүрэн тодруулаагүй байгаа ч залуу эхнэрээсээ хол амьдрах болсондоо баяртай байгаа гэнэ.


Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04