Украин: Хар зах дээр вакцины гэрчилгээг хуурамчаар үйлдэж, худалдаалж байна
2021, 10 сарын 25. 12:270

Украин улсад коронавирусийн эсрэг вакцины гэрчилгээг хуурамчаар үйлдэх болжээ. Улмаар вакцинд хамрагдаагүй ард иргэд Гүүгл дээр нэг утга оруулахад л өчнөөн илэрц гарч ирэх гэнэ.

Тийнхүү өөрийн хаяг, утасны дугаар, паспортын дэлгэрэнгүйг Телеграмаар явуулахад маргааш нь гэрийн тань гадаа хуурамч гэрчилгээ угтах юм. Хүмүүсийн мэдээлж байгаагаар хуурамч гэрчилгээ нэг нь 20-200 ам.долларын үнэ хүрэх бөгөөд зарим тохиолдолд 380 ам.доллароор ч худалдаалж буй гэнэ.

Украин улсын хувьд коронавирусийн гурав дахь давлагаатай нүүр тулаад буй ч энэ мэт хууль бус хэрэг нөхцөл байдлыг улам дордуулж байгаа юм. Харин ард иргэдийн зүгээс мэдээлж байгаагаар тэд засгийн газартаа ч, вакциндаа ч алинд нь ч итгэхгүй байгаа тул ийнхүү хуурамч бичиг баримт бүрдүүлж авахыг илүүд үзэх болсон хэмээжээ.

Тус улсын хувьд нийт хүн амын ердөө 30 гаруй хувь нь вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 15 хүрэхгүй хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан юм. Тийнхүү есдүгээр сард л гэхэд нийт 34 мянган тун Файзер вакциныг хаясан учир нь вакцины хугацаа дууссан гэжээ.

Одоогийн байдлаар засгийн газраас хуурамч гэрчилгээний эсрэг ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа юм.


Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52