Австрийн засгийн газар үхэх эрхийг хуульчлахаар болжээ
2021, 10 сарын 25. 14:490

Австри улсын холбооны засгийн газраас хүнд өвчтэй насанд хүрэгчдийг бусдын тусламжтайгаар амиа хорлох үйлийг хуулиар зөвшөөрөх тухай төслийг өргөн барьсан болохыг холбооны канцлер бямба гарагт мэдээлжээ.

Улмаар шинэ хуулийн хүрээнд ирээдүйд бусдын тусламжтайгаар амиа хорлох үйл нь хуулиар зөвшөөрөгдөж, тухайн үйлд тусалсан этгээдэд ямар нэг ял шийтгэл оноохгүй юм. Тодруулбал, өнгөрөгч арван хоёрдугаар сард Австрийн үндсэн хуулийн шүүхээс бусдын тусламжтай амиа хорлохыг хориглох нь хүний үхэх эрхэнд халдаж байгаа хэрэг гэж тодорхойлсон байна.

Түүнчлэн холбооны канцлер ч дээрх сэдвийн хүрээнд, “Хүнд өвчтэй хүмүүс бусдын тусламжтай амиа хорлох боломжоор хангагдах эрхтэй” хэмээжээ.

Шинэ хууль батлагдах аваас архаг өвчтэй, амьдрахад багахан хугацаа үлдсэн хүмүүс өөрсдийн хүсэлтээр, бусдын тусламжтайгаар амиа хорлож болох юм.

Үхэх эрхийн хүрээнд ийнхүү улс орнууд өөрсдийн хүрээнд арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ оны эхэнд л гэхэд Испани улс эвтаназийг хуулиар зөвшөөрснөөр үхэх эрхийг хүндэтгэсэн европын дөрөв дэх улс болсон байна.

Энэ тухай яриа өнгөрөгч баасан гарагт Их Британи улсын парламентад ч өрнөсөн хэдий ч хууль болж батлагдталаа мөдгүй хэмээжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02