Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн коронавирусийн халдварын тухай хэвлэлийн бага хурлын үеэр дохионы хэлмэрчийг таглан зогсож, шахан шахсаар дэлгэцээс гаргасанд ард иргэдээсээ хатуу шүүмжлэл хүртжээ.
Тодруулбал энэ сарын 23-ны өдөр зурагтаар шууд дамжуулсан хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхий сайд үг хэлж дуусаад микрофоныг чөлөөлөхдөө санамсаргүй байдлаар хэлмэрчийг индрээс гаргаж орхисон байна. Тийнхүү хэлмэрчийг ямар нөхцөл байдалд оруулснаа анзаарахдаа тэрээр сэтгэл зовнисон харагдах бөгөөд эмэгтэйг ажлыг нь хийлгэхээр зай тавьж өгчээ.
Гэвч нэгэнтээ зурагтаар дамжуулж байсан тухайн бичлэгийг хүлээн авч байсан ард иргэд нь түүний хайхрамжгүй үйлдлийг хурцаар шүүмжилсэн байна.
Ойрын өдрүүдэд хатагтай Ардерныг энэ мэт балаг тойрохгүй байгаа бөгөөд үүний өмнөх хэвлэлийн хурлын үеэр 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Эх сурвалж: UNILAD