БНХАУ: Коронавирусийн халдвар 11 аймагт бүртгэгдсэн тул хөл хорио тогтоолоо
2021, 10 сарын 26. 12:430

БНХАУ-ын хойд хэсгээр өнгөрсөн долоо хоногт короанвирусийн тохиолдол 100 давсан тул эрх баригчид хөл хорио тогтоож, эрсдэлийн зэргийг нэмжээ.

Тус улсын эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Ми Фэнгийн хэлснээр, “Аравдугаар сарын 17-ны өдрөөс хойш БНХАУ-д хэд хэдэн дотоодын халдвар бүртгэгдэж, их хурдацтайгаар тархаж байна. Үүнээс улбаалан цаашид ч вирусийн тархалт эрчимжих эрсдэл тулгараад байгаа юм” хэмээсэн байна. Тийнхүү хэдийгээр хүн амынх нь 75 хувиас дээш буюу 1 тэрбум хүн вакциндаа бүрэн хамрагдсан ч ийнхүү цар тахал эрчимтэй тархаж байгаа тул хөл хорио тогтоож, хорио цээрийн дэглэмийг чангатгах болсон гэнэ.

Халдварын тархалтын тухайд нарийн судалбал, энэ сарын 16-ны өдөр вакциндаа бүрэн хамрагдсан настнууд Шанхай хотоос гарч, нутгийн хойд хэсгээр аялсан байна. Тийнхүү ням гарагт бүртгэгдсэн нийт 133 тохиолдлын 106 тохиолдол нь аяллын бүлэгтэй холбоотой болох нь тогтоогджээ.

Улмаар эрх баригчдын зүгээс аяллын компаниудыг энэ мэт аялал зохион байгуулахыг хориглосон байна. Түүнчлэн ням гарагт л гэхэд Бээжин хотын удирдлагаас хот руу нэвтрэх хүмүүст өндөр шаардлага тавих болсон гэнэ.

Мөн өвөр Монголд байрлах 35000 оршин суугчтай хот даваа гарагт хатуу хөл хорио тогтоож,бүх оршин суугч, жуулчдыг байрлаж буй газраасаа гарахыг хоригложээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19