Австрали: 16-аас доош насныхан бүх л сошиал медиа платформыг эцэг эхийн зөвшөөрөлтэй хэрэглэдэг болгохоор хэлэлцэж байна
2021, 10 сарын 26. 14:560

Даваа гарагт олонд танилцуулсан хуулийн төслийн дагуу Австрали улс сошиал медиа компаниудыг 16-аас оош насны хэрэглэгч бүртгэх болбоос эцэг эхийн зөвшөөрөлтэй хаяг үүсгэдэг байхыг шаарджээ.

Хэрэв энэхүү хууль батлагдаж, хэрэгжиж эхлэх аваас шаардлага биелүүлээгүй сошиал платформыг 10 сая австрали доллароор торгох гэнэ.

Уг хууль зөвхөн Фэйсбүүк, Твиттер, Инстаграм зэрэг платформд хамаарахгүй бөгөөд хэрэглэгчийн мэдээлэл шаарддаггүй Reddit, цахим болзооны платформ болох Bumble зэрэгт ч хамаарах юм.

Хууль батлагдан хэрэгжиж эхэлбэл Австрали улс сошиал медиа хэрэглэгчийн насанд хязгаар тогтоосон хамгийн хатуу журамтай улсаар тодрох гэнэ.

Харин гэнэт яагаад тус улс энэхүү хуулийн төслийг хэлэлцэх болсон тухайд гэвэл “Сошиал платформууд бага насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гэх судалгааг харсаар байж ямар ч арга хэмжээ аваагүй Фэйсбүүкийн дуулианаас үүдэлтэй гэжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42