Гүрж эр коронавирусээр шалтаглан их хэмжээний зээл авч, ховор төрлийн Покемон карт худалдан авчээ
2021, 10 сарын 26. 16:491

Гүрж эр коронавирусээр шалтаглан их хэмжээний зээл авч, ховор төрлийн Покемон картыг 57,789 ам.доллароор худалдан авсан хэргийг илрүүлжээ. Улмаар залууг Гүрж улс дахь холбооны шүүхээс шалгаж байгаа юм.

Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол залилангийн хэргээр 20 жил хүртэлх шоронд суух ялаар шийтгүүлж, 250,000 ам.долларын торгууль төлөх гэнэ.

Шүүхээс мэдээлснээр Винат Оудомсин гэх эр 2020 онд Эдийн засгийн хохирлын гамшгийн зээлд хамрагдсан бөгөөд зээлийн материал бүрдүүлэлтэд дурдахдаа 10 хүн ажиллуулдаг компанид нь санхүүжилт хэрэгтэй байна хэмээж байжээ.

Эдийн засгийн хохирлын гамшгийн зээл нь бизнес эрхлэгчдийг дампуурлаас аврахад чиглэж, ажилтнуудынхаа цалинг тавих, түрээс төлөхөд санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулж байгаа бизнес эрхлэгчдэд тусламж үзүүлэх зорилготой төрийн дэмжлэг бүхий зээл байсан ч тийнхүү Винат 85,000 ам.долларын зээл авч, 57,789 ам.долларыг нь Покемон карт авахад зориулсан байна.

Шүүхээс түүнийг яг ямар картад тийм их хэмжээний мөнгө зарсныг хэлээгүй ажээ.


Эх сурвалж: Polygon

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Р.Абижат.
202.55.188.97
   /
2021, 10 сарын 27. 14:54

Хорвоо ертөнцөд ийм бузар төмөр зүрхтэй юу ч хийхээс буцахгүй ФЕТИШИСТ БҮЛГИЙН төлөөлөгчид би болжээ.Яана.?

Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41