Коронавирусийн хямралын эсрэг төвөөс мягмар гарагт мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 36466 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 8,316,019 болжээ.
Улмаар шинэ тохиолдлын тоо 0.44 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Одоогийн байдлаар нийт тохиолдлоос 869,660 тохиолдол идэвхтэй буюу эмчлүүлж байгаа гэнэ.
Харин сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д коронавирусийн улмаас амиа алдсан нийт 1106 тохиолдол байгаа бөгөөд энэ нь цар тахал эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн их тохиолдол болжээ.
Ийнхүү ОХУ сүүлийн найман өдөр дараалан нэг өдөрт 1000 гаруй үхэл бүртгэж байгаа юм.
Эх сурвалж: ТАСС