Европын Холбоо: 18-аас дээш насныханд Mодерна вакцины нэмэлт тунг хийх зөвшөөрлийг олгожээ
2021, 10 сарын 26. 17:390

Европын Эмийн Агентлаг (EMA) нь коронавирусын эсрэг вакцины 2 тунд хамрагдсан 18 ба түүнээс дээш насны хүмүүст Модерна вакцины нэмэлт тунг хийж болох зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр Модерна вакцины нэмэлт тунг Европын холбооны гишүүн орнуудын иргэд хийлгэх боломжтой болжээ.

Мөн өдөр тус агентлагийн мэдээлснээр, "Модерна вакцинд бүрэн хамрагдснаас хойш дор хаяж зургаан сарын дараачаас буурч эхлэх эсрэг биетийн түвшинг нэмэлт тунг хийлгэснээр нэмэгдүүлэх боломжтой гэсэн судалгааны дүн гарсан." гэжээ. Үргэлжлүүлэн “Европын Холбооны 27 гишүүн орнууд бүс нутгийн цар тахлын нөхцөл байдлаас хамааран нэмэлт вакцинжуулалтын талаар албан ёсны зөвлөмж гаргаж магадгүй" гэж мөн онцлов.

Европын Эмийн Агентлагийн мэдээнд дурдснаар "Өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн мэдээллээс харахад нэмэлт тун вакцин тариулсны дараа үүсч болох гаж нөлөө нь маш цөөн тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд хоёр дахь вакцин хийлгэсний дараа илэрдэг шинж тэмдгүүдтэй төстэй” хэмээн нэмэлт тайлбар хийжээ.

Модерна компанийн нэмэлт тун вакцин нь насанд хүрэгчдэд хэрэглэдэг тунгийн хагастай тэнцэхээр хэмжээтэй аж. Тус агентлагийн зүгээс энэ сарын эхээр нэмэлт тун вакцин хийх зөвшөөрлийг Пфайзерд олгоод байсан ба Модерна ийнхүү зөвшөөрөл авсан 2 дахь вакцин болж буй аж. Түүнчлэн АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) Пфайзер, Модерна, Жансен зэрэг гурван вакцинд нэмэлт тун хийх зөвшөөрлийг олгоод байгаа юм.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59