Элон Маскийн нийт хөрөнгийн ердөө 2 хувь дэлхийг өлсгөлөнгөөс аварна
2021, 10 сарын 27. 10:590

НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн удирдагч Дэвид Бийзлигийн хэлснээр дэлхийн хамгийн баян хүмүүс өөрсдийн хөрөнгөөс өчүүхэн хэсгийг л хандивлахад дэлхийг өлсгөлөнгөөс аварч чадах гэнэ.

Тэрээр мягмар гарагт CNN агентлагт өгсөн ярилцлагадаа, “Тэрбумтнууд нэг л удаа өөрсдийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй” хэмээж, Жефф Безос, Элон Маск хоёрыг цохон “Өлсгөлөнд нэрвэгдсэн 42 сая хүнд бид туслахгүй бол тэд тэгээд л үхэх болно. Тэдэнд туслахад ердөө л 6 тэрбум ам.доллар хэрэгтэй” гэсэн юм.

Түүний мэдэгдлийн хүрээнд CNN агентлагаас бяцхан тооцоо хийхэд, Тесла компанийн ерөнхий захирал Элон Маскийн нийт хөрөнгө 289 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй энэ цаг үед тэрээр өөрийн хөрөнгөөс хоёрхон хувийг илүүчлэхэд тэдгээр хүмүүсийг аварч чадах ажээ.

Тийнхүү Бийзлигийн дурдсанаар, “Бид тэдгээр хүмүүс хэрхэн өөрсдийн хоол хүнсийг залгуулж байгааг ч мэдэхгүй байна. Манай байгууллагын хувьд шатахуун, санхүүжилт юу ч үгүй болж, бид ажилчдаа ч цалинжуулж чадахгүй байна. Мөнгө дуусаж, ачааны тэрэгнүүдээ ч татах боломжгүй болсон” хэмээсэн юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47