Япон улсын “гүнж” Мако гэрлэлтээ батлуулжээ
2021, 10 сарын 27. 11:520

Япон улсын “гүнж” Мако их сургуульдаа учирсан Кэй Комуро гэх залуутай хуримлаж, өөрийн эрхэм дээд хэргэмийг алдлаа.

Япон улсын хуулийн дагуу хаан удмын эмэгтэй жирийн иргэнтэй гэр бүл болоход ийнхүү өөрийн эрхэм дээд хэргэмээс татгалздаг бол хаан угсааны эрэгтэй жирийн иргэнтэй хуримлах нь зөвшөөрөгддөг байна.

Тийнхүү Мако хаан угсааны хуримлах ёслолыг ч үйлдэлгүй, хаан удмын бүсгүйчүүдэд хуримлахад нь өгдөг инжийг ч авалгүй тусдаа гарсан гэнэ. Энэ нь түүхэндээ анхны тохиолдол бөгөөд урьд хожид дээрх хоёр ёсны аль алинаас нь татгалзаж байсан гүнж үгүй ажээ.

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар хосууд АНУ-д очин амьдрах гэнэ. Учир нь “гүнж”-ийн нөхөр болох Кэй Комуро тус улсад хуульчаар ажилладаг юм. Тэднийг Их Британийн эрхэм дээдэс асан Харри болон Мегантай зүйрлэх хүмүүс ч бишгүй байгаа бөгөөд ноён Комурод ирэх дарамт шахалт, шүүмжүүд ч Меганы туулсан замналаас нэг их ялгардаггүй гэнэ.

Харин хосуудын гэрлэлтийг эсэргүүцсэн ард иргэд мягмар гарагт жагсаал хүртэл зохион байгуулаад амжсан байна.

Japan's Princess Mako finally marries commoner boyfriend Kei Komuro - BBC  News

Тийнхүү мягмар гарагт Мако өөрийн нөхрийн хамтаар хэвлэлийн бага хурал хийж, өөрийнх нь гэрлэлт хэн нэгэнд асуудал дагуулсан бол гүнээ хүлцэл өчиж буйгаа мэдэгджээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00