Кока-Кола вакцинд хамрагдсан ажилтнуудаа 2.000 ам.доллароор урамшуулахаар болжээ
2021, 10 сарын 27. 17:370

Кока-Кола компани нь вакцинд хамрагдсан ажилтанууддаа 2000 ам.долларын нэг удаагийн урамшуулал олгохоо зарлалаа.

Аtlanta Journal Constitution (AJC) сонин орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр, Атланта хотод төвтэй Кока-Кола компани нь энэ оны 12-р сарын 8-ны дотор холбооны засгийн газраас тогтоогоод буй цар тахлын эсрэг вакцинжуулалтын журмыг мөрдлөг болгохыг АНУ дахь бүх ажилчдадаа үүрэг болгосон байна. Мөн тус компани нь дээр дурдсан хугацаанд цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан ажилчдад 2000 ам.долларын урамшуулал олгоно гэж мэдэгджээ. Эрүүл мэндийн шалтгаанаар эсвэл шашны итгэл үнэмшлийн улмаас вакцинжуулалтад хамрагдаагүй ажилтнууд ч түүнийгээ нотлосноор урамшуулал авах эрхтэй болох аж.

Өнгөрөгч 22-ны өдөр Кока-Кола компани нь бүх ажилчдадаа хандан "хуулиар зохицуулагдсан эрүүл мэндийн болон шашин шүтлэгийн улмаас вакцинд хамрагдах боломжгүй ажилчдаа цаашид ямар нэгэн асуудалгүй ажлаа хийх боломжийг нь олгоно" гэж мэдэгдсэн юм. Компанийн зүгээс уг арга хэмжээг зохион байгуулснаар ажилчдыг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулахад ихээхэн хөшүүрэг болно хэмээн үзэж байгаа аж.

Гэхдээ компанийн зүгээс хүндэтгэх шалтгаангүйгээр журмыг үл мөрдөж вакцинжуулалтад хамрагдаагүй ажилчдад ямар арга хэмжээ авах талаар мэдээлээгүй байна. Тус компани нь зөвхөн АНУ-д 8,500 гаруй ажилтантай бөгөөд үүний 4,000 нь Атланта дахь төв байранд ажилладаг байна.

Жо Байдены засаг захирганы зүгээс өнгөрсөн сард холбооны албан тушаалтнууд болон 100 ба түүнээс дээш ажилтантай хувийн аж ахуйн нэгжүүдэд Ковид-19 цар тахлын эсрэг вакцинд хамрагдахыг үүрэг болгосон юм. Албаны хүмүүсийн тооцоолсноор уг арга хэмжээ нь холбооны 4 сая албан тушаалтан болон 80 сая орчим хувийн аж ахуйн нэгжийн ажилчдад хамаарна гэжээ.

Кока-Кола компани нь "Бид үндэсний цэцэрлэгт хүрээлэн, музей, засгийн газрын барилга, АНУ-ын цэргийн баазуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг тул холбооны вакцинжуулалтын стандартыг дагаж мөрдөх ёстой” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04