Өлсгөлөнд нэрвэгдсэн Афган гэр бүл охиноо 500 ам.доллароор зарахаар болжээ
2021, 10 сарын 27. 22:170

Талибан бүлэглэл хяналтаа тогтоогоод буй Афганистанд ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэхийн эрхэнд нэгэн гэр бүл бага насны хүүхдээ бусдад худалдахаар болсон өр өвдөм хэрэг гарчээ.

Афганистаны нэгэн гэр бүл хөлд ороогүй бяцхан охиноо хоол унд авахын тулд 500 доллароор зарахаар болсон тухай ВВС суваг 25-ны өдөр мэдээлэв.

Хоёр сарын өмнө Талибанчууд нийслэл Кабул хотыг эзлэн авч, Афганистаны засгийн газар татан буугдсанаар тус улсад урьд өмнө байгаагүй улс төрийн хямрал нүүрлээд байгаа юм. НҮБ-ын албаны хүн хэлэхдээ, энэ өвөл олон сая афганчууд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна. Талибуудын эзлэн түрэмгийлсэн байдал нь гадны орнууд тусламж үзүүлэхээ болиход хүргэж хоол хүнс, эмнэлгийн байгууллагын дутагдалтай байдлаас болж нэг сая афган хүүхдүүд амиа алдах аюул нүүрлээд байгаа аж.

Тус улсын иргэд урьд өмнө тохиолдож байгаагүй өлсгөлөнд нэрвэгдэхийн хэрээр зарим айлууд хүүхдээ зарж байгаа гэв. Афганистаны баруун хэсэгт орших Херат хотын нэгэн ээж хэлэхдээ "Бусад хүүхдүүд минь идэх хоолгүйн улмаас амиа алдсан тул үлдсэн ганц охиноо зарахаас өөр аргагүй болсон” тухайгаа ярьжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Гэрт маань гурил, тос дууссан. Одоо бидэнд идэх юм гэхээр зүйл үлдсэнгүй” хэмээн халаглав. Тэд охиноо 500 ам.доллароор зарахаар төлөвлөж байгаа гэв. Охиныг худалдаж авахаар тохиролцсон хүн охиныг өөрийн хүүтэйгээ гэрлүүлнэ гэж хэлсэн ч яг үнэндээ ямар зорилготойг хэн ч таашгүй юм хэмээн ВВС мэдээллээ.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ерөнхий нарийн бичгийн дарга Дэвид Бисли “Афганистан улсын 39 сая хүн амын 22.8 сая нь өлсгөлөнд нэрвэгдээд байна” гэжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02