АНУ: Амьтны хүрээлэнгийн арслангууд цар тахлаар халдварлажээ
2021, 10 сарын 27. 23:090

АНУ-ын Денвер хотын амьтны хүрээлэнгийн 11 арсланд Ковид-19 цар тахлын шинжилгээ хийж үзэхэд эерэг гарсан тухай Денвер Пост болон гадаадын бусад хэвлэлүүд орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлэв.

Денвер Пост сонинд мэдээлснээр амьтны хүрээлэнгийн Африкийн 11 арсланд ханиах, найтаах, хамраас шингэн гоожих зэрэг шинж тэмдэг илэрсний улмаас тэдгээрт цар тахлын шинжилгээ хийж үзэхэд эерэг гарсан ажээ.

Амьтны хүрээлэнгийн ажилтан хэлэхдээ "Амьтан хамгаалах газар болон малын эмч нарын үзэж байгаагаар эдгээр шинж тэмдэгүүд нь харьцангуй хөнгөн байна гэжээ. Тэд арслангуудыг анхааралтай ажиглаж, нэг бүрчлэн эмчилж байна" гэв.

Уг явдал нь Денверийн амьтны хүрээлэнгийн амьтад цар тахлаар халдварласан анхны тохиолдол биш аж. Өнгөрөгч 14-ний өдөр тус хүрээлэнгийн хоёр бараас мөн шинжилгээ авахад эерэг гарч байжээ. Тус амьтны хүрээлэнгийн арслангууд цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй байсан аж. Гэхдээ амьтны хүрээлэнгийн зүгээс онцолсноор, Zoetis компанийн бүтээж буй зөвхөн амьтдад зориулсан цар тахлын эсрэг вакцин хэрэглээнд нэвтрэх үед мэргэжлийн малын эмч нар амьтдыг вакцинжуулна гэв.

Денверийн амьтны хүрээлэнгийн дэд захирал Брайан О'Кон хэлэхдээ "Аз болоход ихэнх амьтад маань бүрэн эдгэрээд байгаагийн дээр бидэнд амьтдыг эмчлэхэд шаардлагатай мэдлэг байгаа нь үнэхээр сайн хэрэг юм” гэжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04