Тайван улсын ерөнхийлөгч Хятадаас ирэх заналхийлэл өдөр бүр нэмэгдэж байгаа хэмээжээ
2021, 10 сарын 28. 11:390

Тайван улсын ерөнхийлөгч Цай Ин вэн Хятадаас ирэх заналхийлэл улам бүр нэмэгдэж байгаа хэмээжээ. Түүнчлэн тус улсын зүгээс Америкийн цэргүүд нутаг дэвсгэр дээр нь бэлтгэл хийж байгааг анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрч, мэдэгдэл хийсэн байна.

Тэрээр өнгөрсөн мягмар гарагт CNN агентлагтай хийсэн ярилцлагадаа дээрх мэдээллүүдийг хэлсэн бөгөөд “Энэ 23 сая хүн амтай арлын улс өдөр бүр өөрсдийгөө мөн өөрсдийн ардчилал, эрх чөлөөгөө хамгаалах гэж хичээж байна. Хэрэв бид бүтэлгүйтвэл тэдгээр хүмүүсийн итгэл үнэмшил талаар болж, энэ бүх зүйлийн төлөө тэмцэх шаардлагатай эсэхэд эргэлзэж эхлэх болно” хэмээжээ.

Тайван, Хятад улсуудын хувьд аль 70 жилийн өмнөөс л тусдаа засаглалтай оршин тогтносон ч Хятадын зүгээс тус улсыг өөрсдийн дагуул улс гэж харахаа болихгүй байгаа юм. Улмаар хоёр улсын хоорондын харилцаа ойрын хэдэн арван жилд байгаагүйгээрээ муудсан бөгөөд өнгөрсөн сард л гэхэд Хятадаас түүхэнд байгаагүй хамгийн олон дайны онгоцыг тус улсын агаарын бүсэд нэвтрүүлсэн байна.

Тийнхүү нөхцөл байдлын хүрээнд Цай Ин вэн Хятадын эрх баригчидтай тайван замаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж байгаа ч БНХАУ Тайванийг өдөөн хатгасаар байгаа юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02