ОХУ Афганистаны хөрш орнуудаас АНУ, НАТО-гийн цэргүүдийг нутагтаа оруулахгүй байхыг хүсжээ
2021, 10 сарын 28. 14:530

ОХУ-ын топ дипломат Афганистан улсын хөрш орнуудаас АНУ, НАТО-гийн цэргүүдийг хүлээж авахгүй байхыг хүсжээ. Учир нь АНУ, НАТО-гйин цэргүүд Афганистан улсаас гарснаас хойш ойролцоох хөрш орнуудад байрлах болсон юм.

Кремлийн зүгээс Афганистан улсаас исламын бүлэглэлүүд таран түгж, төв Азид тархан суурьших вий гэхээс ихээхэн сэрэмжилж байгаа бөгөөд ЗХУ-ын удирдаж байсан бүсэд барууныхан нэвтэрч, өөрсдийн байр сууриа тогтоох вий гэхээс шар үс нь босож байгаа ажээ.

Улмаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр, “Бид Афганистан улстай хиллэдэг хөрш орнуудыг өөрсдийн унтаг дэвсгэртээ АНУ болоод НАТО-гийн цэргүүдийг бүү нэвтрүүлээсэй гэж уриалж байна” хэмээсэн юм.

Тэрээр энэ тухайд Тегеранд болсон хурлын үеэр дүрс бичлэгээр холбогдохдоо хэлсэн байна. Тус хуралд БНХАУ, Иран, Пакистан, Тажикстан, Туркменстан болон Узбекистан улсууд оролцжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00